БНХАУ дахь Монгол Оюутны Холбоо БНХАУ-д суугаа элчин сайдын яамтай хамтарч "ЗҮҮН АЗИЙН ОРНУУДАД СУРАЛЦАЖ БУЙ МОНГОЛ ОЮУТНУУДЫН НЭГДСЭН ЧУУЛГА УУЛЗАЛТ"-г 4-р сарын 22, 23, 24-ний өдрүүдэд Бээжин хотноо зохион байгуулах гэж байна.
Уг уулзалт нь Монголын Оюутны Холбоо, БНХАУ дахь Монгол Оюутны Холбоо, БНСУ-д суралцагч Монгол Оюутны Холбоо, Япон дахь Монгол Оюутны Холбоо, Тайвань дахь Монгол Оюутан Залуусыг Дэмжих Холбоо, Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл, Хятад дахь Анагаахын Монгол Оюутны Нэгдсэн Холбоо, БНХАУ-н буй 18 хот (Бээжин, Шанхай, Хөх хот, Тианжин, Нанжин, Ухань, Да Лянь, Шэн Яань, Тун Ляо, Чин Дао, Чан Чун, Хан Жоу, Харбин, Чин Хуан Дао, Ши Ан, Жи Лин, Си Пин)-ын төлөөлөгч оюутнуудыг хамарсан Ази тивд суралцаж буй Монгол оюутнуудын АНХДУГААР чуулга уулзалт болж байгаагаараа онцлог юм.
Уулзалтын хүрээнд зүүн Ази дахь монгол оюутнуудад тулгамдсан асуудлуудыг хамтран хэлэлцэн шийдвэрлэх, цаашид оюутнуудад чиглэсэн томоохон арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулах, мэдээ мэдээлэл солилцох, үйл ажиллагаа, харилцаа холбоогоо өргөжүүлэн тэлэх, оюутан залуусын нэгдэн уулзах нөхөрсөг орчинг бүрдүүлэхийг зорьж буй юм.
Энэхүү арга хэмжээг "Mongolia Needs You Non-Governmental Organization" (MNY NGO) буюу "Монголд Та Хэрэгтэй ТББ" ивээн тэтгэж байгаа билээ. "Монголд Та Хэрэгтэй ТББ" нь ирээдүйн монголын нийгэмд чадварлаг боловсон хүчнийг бэлтгэн гаргах зорилгын дор үүсгэн байгуулагдсан оюутны идэвх санаачлагыг дэмжиж, оюутнуудад чиглэсэн үйл ажиллагаа зохион явуулдаг төрийн бус байгууллага юм.
Хөтөлбөрт:
4-р сарын 22 : "БНХАУ-д үйл ажиллагаа явуулж буй 15 хотын Монгол Оюутны Холбоодын нэгдсэн хурал"
4-р сарын 23 : "ЗҮҮН АЗИЙН ОРНУУДАД СУРАЛЦАЖ БУЙ МОНГОЛ ОЮУТНУУДЫН НЭГДСЭН ЧУУЛГА УУЛЗАЛТ
4-р сарын 24 : "WELCOME TO BEIJING" нэг өдрийн аялал
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа