ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ мэдээлэл хийнэ


09:00 цагт: Баянгол дүүргийн 0164 дүгээр ангид “Монгол цэргийн жавхаа” цэргийн жагсаал болно.

 

11:00 цагт: Туркийн элчин сайдын яамнаас Улаанбаатар хотноо дөрөвдүгээр сарын 22-29-ний өдрүүдэд зохион байгуулагдах “Туркийн соёлын өдрүүд”-ийн талаар мэдээлэл хийнэ. Хэвлэлийн хурал Туркийн элчин сайдын яамны байранд болно.

 

11:00 цагт: Засгийн газрын хуралдаанаас Улаанбурхан өвчний дэгдэлтийг зогсооход шаардлагатай хөрөнгийг нийгмийн даатгалын сангийн эрдэлийн сангаас гаргах асуудлыг судлуулах үүргийг ХАХНХ-ын сайдад өгсөн ба энэ талаар сайд С.Эрдэнэ мэдээлэл хийнэ. ХАХНХЯ-ны байранд. 

 

14:00 цагт: Гадаад хэргийн яамны Зөвшилцөл танхимд “Мэдээллийн цаг” хуралтай.

 

14:30 цагт: “Орос-Монголын бизнесийн шинэ хөгжил” бизнес форум МҮХАҮТ-ийн 507 тоот хурлын танхимд болно.

 

МН мэдээллийн төвд:

 

11:00 цагт: “Ардын үг” хэлэлцүүлгийн үеэр Дорноговь аймгийн ус цианит натритай гэсэн мэдээлэл гарсан. Уг асуудалд мэргэжлийн байгууллагуудын хийсэн шалгалтаар ташаа болох нь тогтоогдсон талаар нутгийн иргэд мэдээлэл хийнэ.

 

11:30 цагт: Баянзүрх дүүргийн АН-ын шинэчлэлийн хорооноос тус дүүргийн Засаг дарга Б.Пүрэвдаваагийн газрын наймаа, хүний эрх зөрчсөн асуудлаар мэдээлэл хийнэ.

 

12:30 цагт: Эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-ноос “Монголын шорон эмч, сувилагчдаар дүүрлээ” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.

 

Зууний мэдээ сонины “Үндэсний мэдээллийн төвд:

 

12:00 цагт: “Энхрий үрс халуун сэтгэл” ТББ-аас Дөрөвдүгээр төрөх эмнэлгийн барилгын ажлыг яаралтай эхлүүлэхийг шаардаж, жагсаал хийх талаар мэдээлэл хийнэ.