Дөрөвдүгээр сарын сүүл мушгин дэлгэцэнд гарах гэж буй “Ядуугийн зовлон-2” кино энэ баасан гарагт нээлтээ хийнэ. Тус киноны уран бүтээлчид “Ядуугийн зовлон киноны хэсгийг хэн хамгийн сайн дуурайх вэ гэсэн уралдаан зохиогоод байгаа нь сошиал сүлжээнд олны анхаарлыг ихээхэн татах болжээ. Оролцогчид “Ядуугийн зовлон” киног үзсэн хэн бүрийн сэтгэлд хоногшин үлдсэн байдаг Хүдэр зууханд нуусан алтаа хайж байх үед эмгэний сүнс гарч ирдэг хэсгийг дуурайн тоглож байгаа юм.
1998 онд анх дэлгэцэнд гарсан “Ядуугийн зовлон” кинонд энэ мэт үзэгчдийн сэтгэлийг сэртхийлгэж, хүйт даамаар хэсгүүд олон байдаг билээ. Уг уралдааны ялагчийг киноны нээлтийн урилга, 50 доллараар шагнах юм.
Ямартаа ч Монголчууд аймшгийн кино хийж чаддаг уу, үгүй юу гэдгийг сонжих боломж олгосон шинэ анги нь ямар шинэ шийдлүүд, шинэ айдсуудыг авчирах бол гэдгийг гуравхан хоногийн дараа үзэх нь ээ. Уралдаанд оролцогчдийн бүтээлийг та киноны албан ёсны пэйж хуудсаар зочлон үзэх боломжтой юм.
Ч.Хантүмэн, Х.Санжсүрэн, Ганбаатар нарын 6 иргэнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу тус бүр нь 100 мянган төгрөгөөр торгожээ
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Стандартын бус яндантай тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, оношилгоог хүчингүй болгоно
Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна
УБЦТС: Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төвлөрүүлнэ
Таван байршлын олон түвшний уулзварын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа
Дамбадаржаагийн дулааны станц 5000 орчим өрхийг дулаанаар хангах боломж бүрдүүлнэ