Нийслэлийн Улаанбаатар хотод Ази Европын Парламентийн түншлэлийн есдүгээр уулзалт зохион байгуулагдахтай холбогдуулан зочид төлөөлөгчдийн аюулгүй байдал, гарч болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор
Хязгаарлалтын бүс:
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 225 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан хязгаарлалтын бүс болон нэмж Наадамчдын гудамж, Дүнжингаравын гудамжны Төв аймагруу салдаг уулзвараас Их тэнгэрийн уулзвар хүртлэх замд 08:00-20:00 цагийн хооронд авто замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлах, зочид төлөөлөгчдийн цуваа, дипломат байгууллагын нийтийн үйлчилгээний том оврын автобус, троллейбус, стандартын шаардлага хангасан такси, тусгай дуут болон гэрэл дохиогоор тоноглогдсон, таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл болон хойшлуулшгүй ажил үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэлд дээрх хязгаарлалт хамаарахгүй.
Мөн 2016 оны 04 дүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд хязгаарлалт тогтоосон гудамж, замуудад хүнд даацын ачааны автомашин /10 тонноос дээш/-ыг 06.00-22.00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцохыг түр хориглоно.
Энэ өдрүүдэд Нарантуул ОУХТ, Өгөөмөр, Бөмбөгөр-1, Бөмбөгөр-2, Алтжин Бөмбөгөр, Дүнжингарав, Сандэй, Шөнийн захууд 2016 оны 04 дүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд амарна.
Эх сурвалж: Шуурхай.мн

Ч.Хантүмэн, Х.Санжсүрэн, Ганбаатар нарын 6 иргэнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу тус бүр нь 100 мянган төгрөгөөр торгожээ
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Стандартын бус яндантай тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, оношилгоог хүчингүй болгоно
Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна
УБЦТС: Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төвлөрүүлнэ
Таван байршлын олон түвшний уулзварын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа
Дамбадаржаагийн дулааны станц 5000 орчим өрхийг дулаанаар хангах боломж бүрдүүлнэ