Мөрөөдөлдөө хүрсэн “Мисс” Долгион


Загвар өмсөгч Д.Долгион 21 настайдаа “Мисс Монголиа-2012” тэмцээний ялагч болон Япон улсын Окинавад болж буй “Мисс Интернэйшнл-2012” тэмцээнд оролцсон билээ. Тэрээр хүүхэд байхын л мисс болох мөрөөдөлтэй байсан хэмээн нэгэн ярилцлагадаа дурьдсан байдаг.

 

Загварын “Эра” төвөөс анхны алхмаа хийсэн түүний хувьд мөрөөдөл нь ч биелсэн. Мисс бүсгүй сүүлийн үед гадуур болж байгаа томоохон загварын шоуг алгасахгүй оролцож байгаа харагдсан. Салбарт нь буцалж явсан учраас арга ч үгүй биз. Тэрээр саяхан тохиосон “Эра” төвийнхөө 15 жилийн арга хэмжээнд уригдан оролцохдоо ийнхүү манай дуранд өртсөн юм.