“F” студи, “Фантастик” продакшны хамтын бүтээл болох “Миний ах атаман” кино 2014 оны есдүгээр сард нээлтээ хийн үзэгчдийг байлдан дагуулж шуугиан тарьж билээ. Учир нь уг бүтээл өнөө үеийн хүмүүсийн харилцааны үнэ цэнэд мөнгөн хэрхэн нөлөөлж буйг онц сонирхолтой, содон өнцгөөс харах юм.
Киноны зохиолыг Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Б.Тамир бичиж, ерөнхий найруулагчаар нь ажилласан байна. "Миний ах атаман" киноны гол дүрд жүжигчин М.Баярбат, Ж.Алтаншагай, Э.Алдар, Б.Барслхагва, Б.Батболд, М.Наранмөнх, СТА М.Хулан, Ц.Төмөрхуяаг, С.Ариунбямба, А.Алтантөр МУГЖ Ц.Төмөрбаатар, Ж.Оюундарь нар тоглосон нь залуусын эрч хүч, ахмад үеийн нөмөр нөлгийг харуулсан.
Түүнчлэн мөнгө гэдэг зүйл ямар хүчтэй болчихсон юм бэ. Үүнээс болоод хүмүүс өөрөө өөртөө үнэнч байхаа больсон талаар л харуулахыг хүссэн. Залуучууд мөнгөний төлөө биш нэгнийхээ төлөө цохилох зүрхтэй байгаасай гэж хүсч байгаагаа уран бүтээлчид өгүүлж байсан. Тэр ч утгаараа энэхүү бүтээл дэлхийн зах зээл рүү ийнхүү эхний алхмаа хийлээ.
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа