Халдварт өвчин судлалын үндэсний төвийн сэхээн амьдруулах тасагт өнөөдрийн байдлаар улаанбурхан буюу кор өвчин нь хүндэрсэн 21 нярай эмчлүүлж байна. Түүгээр ч зогсохгүй уг өвчнөөр нэг шөнийн дотор хоёр хүүхэд нас барсан гэх мэдээллийг тус эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд нь хэлж байгаа. Салбарын сайд нь эзгүй учраас энэ асуудалд анхаарлаа хандуулахгүй байна хэмээн олон нийт шүүмжлэн цахим ертөнцөд иргэд цуглаан, жагсаал хийх дээрээ тулаад байгаа юм.
Тэгвэл сумогийн их аварга Д.Дагвадорж энэхүү асуудалд анхаарлаа хандуулан өөрийнхөө хөрөнгөөр улсад хэрэгтэй байгаа аппаратыг гадаад руу захижээ. Тэрээр “За ямар ч байсан хэд хэдийг захилаа. Удахгүй байх. Чадлаараа тусалж байгаа шүү” хэмээн твиттерт жиргэжээ. Давгаа аварга улаанбурханы эсрэг бүгдээрээ хамтдаа тэмцье хэмээн олон нийтийг уриалан байгаа юм.
Ч.Хантүмэн, Х.Санжсүрэн, Ганбаатар нарын 6 иргэнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу тус бүр нь 100 мянган төгрөгөөр торгожээ
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Стандартын бус яндантай тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, оношилгоог хүчингүй болгоно
Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна
УБЦТС: Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төвлөрүүлнэ
Таван байршлын олон түвшний уулзварын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа
Дамбадаржаагийн дулааны станц 5000 орчим өрхийг дулаанаар хангах боломж бүрдүүлнэ