“Sweetymotion” хамтлагийн ахлагч Ц.Сарнай нэг хэсэг өөрийг нь эрлийз хэмээн бичих бүрт уг мэдээллүүдийг үгүйсгэсэн тайлбар өгдөг байсан.
Тэгвэл өөрөө ч саяханыг хүртэл эрлийз гэдгээ мэддэггүй байсан тухайгаа дуучин бүсгүй ярьжээ. Түүний ээжийн төрсөн аавтай нь учирсан хайрын түүх ёстой л уянгын зохиол мэт гэгээхэн аж.
Тэрбээр энэ тухай “Саяхан ээжтэйгээ би үнэнийг мэдэхийг хүсч байна гээд нэлээд нухацтай ярилцсаныхаа дараа надад их сайхан түүх дэлгэсэн. Ээж минь Германд хөгжмийн коллежид суралцаж байгаад аавтай танилцаж, хайр сэтгэлтэй болсон юм билээ. би тэнд хоёр нас хүртлээ амьдарсан. Даанч социализмын үед хамт амьдрах нь бүү хэл утсаа солилцож, холбоо хэлхээ тогтоох ч боломж байхгүй байсан учир тэр хоёр аргагүй эрхэнд холдсон юм билээ. аав минь франц хүн. Хамгийн сүүлд ээж бид хоёрыг онгоцны буудлаас гаргаж өгөөд үлдсэн гэсэн” хэмээн ярьжээ.
Тиймээс төрсөн аавынхаа тухай мэдсэн бүсгүй яваандаа аавыгаа олж уулзах бодолтой байгаагаа ч ярьсан байна.
Гэхдээ Ц.Сарнай өөрийг нь өсгөж, өдий зэрэгтээ болгосон монгол аавдаа маш их талархаж, гайхалтай ховор хүн хэмээн үнэлж явдгаа ярилцлагадаа онцолжээ.
Ч.Хантүмэн, Х.Санжсүрэн, Ганбаатар нарын 6 иргэнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу тус бүр нь 100 мянган төгрөгөөр торгожээ
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Стандартын бус яндантай тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, оношилгоог хүчингүй болгоно
Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна
УБЦТС: Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төвлөрүүлнэ
Таван байршлын олон түвшний уулзварын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа
Дамбадаржаагийн дулааны станц 5000 орчим өрхийг дулаанаар хангах боломж бүрдүүлнэ