Монголын загварын ертөнцийн эрхэмсэг хатагтай нарын нэг “Эра” төвийн захирал Д.Эрдэнэтуяа. Тэрээр ид тайзан дээр алхаж байх үедээ топын титмийг хүртэж чадаагүй ч Монголын чадварлаг моделиудын нэг болж чадсан. Өөрийнхөө хүрч чадаагүй амжилтыг гарын шавь нараараа залгуулахаар шийдсэн тэрбээр “Эра” төвийг олон жил ажиллуулан, олон залууст гоо зүйн мэдлэгийг олгож байгаа билээ.
Өрсөлдөөн ихтэй загварын ертөнцөд үеийнхээ бүсгүйчүүдээс цахиур хагалж, амжилтад хүрсэн энэ бүсгүй бодож байснаас минь тун энгийн нэгэн. Дэлхий ертөнцөд дэх залуусын үзэл бодол, хэв маяг, загварын чиг хандлага өөрчлөгдөн хувьсаж байгаатай мөр зэрэгцэн оршиж, монголын загварын чиг хандлагад санаа сэтгэл гээд бүхий л зүйлээ зориулж чаддаг.Анх 2001 онд “Эра” агентлагийг байгуулсан.
Тус төвийн анхны загвар өмсөгчид бол “Дэлхийн мисс” уралдаанд оролцож байсан Б.Батцэцэг, Э.Сэлэнгэ зэрэг чадварлаг залуус юм.
Арван найман жил загварын багш хийсэн тэрээр энэ удаад “Эра” төвийнхөө 15 жилийн ойг нижгэр тэмдэглэлээ.
Том охиноо 9-13 нас хүртэл нь хүчиндсэн этгээдэд бүх насаар нь хорих ял оноолоо
Монголбанк болон Хятадын Ардын Банк хооронд байгуулсан “Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн ерөнхий гэрээ”-г сунгалаа
Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ
Түгжрэл, төвлөрлийг сааруулах Монголын хамгийн урт худалдааны “Цонжин Зах”-ын талбайн борлуулалт эхэллээ
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ “ЗУНЫ ДАВОС” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХООР БНХАУ-ЫН ДАЛЯНЬ ХОТНОО ХҮРЭЛЦЭН ИРЭВ
АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд