Хойд Солонгос өнөө өглөө /IV.15/ зүүн эргийн Вонсаны ойролцоогоос Япон тэнгис рүү дундын зайн тусгалын пуужин хөөргөсөн нь бүтэлгүйтэж, амжилтгүй болсон байна. Хойд Солонгосыг үндэслэгч удирдагч Ким Ир Сений төрсөн өдрийг /IV.15/ тохиолдуулан Пхеньян пуужин хөөргөсөн аж.
Хойд Солонгосын зүүн эргээс “Мусудан” баллистик пуужин хөөргөхөөр бэлтгэж байгааг Сөүлийн тагнуулынхан өчигдөр мэдээлж байв. “Мусудан” пуужин нь 1.3 тонн цөмийн цэнэгтэй хошуу зөөн 3000 км газар тусах хүчин чадалтай юм. Хойд Солонгос нь цөмийн хошуутай баллистик пуужингаар АНУ-ын Цагаан ордон, БНСУ-ын Хөх ордонг газрын хөрснөөс арчихаар сүрдүүлсэн.
Өмнө нь Хойд Солонгос өнгөрсөн хоёрдугаар сард хиймэл дагуул хөөргөсөн нь амжилттай сансрын тойрог замд нэвтэрсэн болохыг Пхеньян мэдэгдсэн билээ. Гэвч НҮБ болон олон улс Хойд Солонгосыг хиймэл дагуул хөөргөх нэрийдлээр алсын тусгалын баллистик пуужин туршсан хэмээн хардаж, хориг арга хэмжээ авсан юм.
Хойд Солонгосын “мөнхийн ерөнхийлөгч” Ким Ир Сений мэндэлсний 104 жилийн ой Баасан гаригт /IV.15/ тохиох юм. Өмнө нь Ким Ир Сений мэндэлсний 100 жилийн ойн өдрөөр Хойд Солонгос цэргийн сүрт жагсаал зохион байгуулж, залуу удирдагч Ким Чен Ун анх удаа ард түмэндээ хандаж үг хэлж байв. Ким Ир Сен 1994 онд зүрхний шигдээсээр таалал төгссөн юм. Хойд солонгосчууд их удирдагч Ким Ир Сений төрсөн өдрийг /IV.15/ “Нарны өдөр” хэмээн нэрийддэг байна.
ЭХ СУРВАЛЖ: THE WASHINGTON POST
Ч.Хантүмэн, Х.Санжсүрэн, Ганбаатар нарын 6 иргэнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу тус бүр нь 100 мянган төгрөгөөр торгожээ
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Стандартын бус яндантай тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, оношилгоог хүчингүй болгоно
Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна
УБЦТС: Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төвлөрүүлнэ
Таван байршлын олон түвшний уулзварын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа
Дамбадаржаагийн дулааны станц 5000 орчим өрхийг дулаанаар хангах боломж бүрдүүлнэ