С.Зориг агсны эхнэр Б.Булган өдгөө Төв аймгийн хорих ангид саатуулагдан, шалгагдаж буй. Түүнийг эргэхээр УИХ-ын Ц.Оюунгэрэл, Л.Болд нар өнгөрсөн лхагва гарагт очсон. Харин тэднийг тагнуулын ажилтнууд саатуулсан гэх мэдээлэл өчигдөр цахим ертөнцөд өрнөсөн юм.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл “Өдрийн сонин”-д “Төв аймгийн хорих анги бол иргэний ардчилсан оронд байдаг жирийн нэгэн хорих анги биш болжээ. Дээр үеийн НАХЯ-ны шорон тийм байдаг болов уу гэмээр их өөр дэг журам, дарамт, нөхцөл байдалтай газар байсан. Мөн ШШГЕГ-ын харьяаны биш ТЕГ-ын харьяаны обьект болчихож. Биднийг очтол “Б.Булгантай уулзуулахгүй. Маш нууц, таныг нэвтрүүлэхгүй” гээд гурван хүн хөлдөө мөрний хэмжээтэй зай аваад зогсчихсон. Гэтэл хүн өөрөө маш нууцад орно гэж байхгүй. Тэгээд би “Уучлаарай, УИХ-ын гишүүний хувьд үзье, харъя гэсэн юмаа үзээд хараад гарна. Таныг намайг битгий оруул гэсэн дарга нар байдаг юм бол тэр дарга руугаа утасдаад зөвшөөрлөө аваад ир” гээд шалан дээр нь суучихсан юм.
Ингээд 20 минутын дараа Б.Булгантай уулзсан. Хоригдож байгаа жигүүрт нь дандаа эрэгтэй хүмүүс байсан. Манаач, харуулын ажилтнууд нь хүртэл бүгд эрэгтэй. Дээр нь Б.Булганы өрөө байнгын тод гэрэлтэй. Тийм учраас тэнд жоомоо ч нуухын аргагүй. Бие засах газар нь хүртэл үүдэндээ. Өөрөөр хэлбэл, Б.Булган бие засч, ариун цэвэр сахисан ч эрчүүдийн нүдэн дээр байхгүй юу. Тийм байдлаар хүний эрхэмсэг байдлыг алдагдуулж, залхаан цээрлүүлж байгаа тал ажиглагдаж байна лээ” хэмээн ярьжээ.Уулзалтын үеэр Б.Булган “Би бол хохирогч хүн. Би гэрч. Би энэ хэргийг хийгээгүй, захиалаагүй, зохион байгуулаагүй.
Үнэн мөн нь олдоно гэдэгт итгэлтэй байна” гэдгээ хэлсэн байна. Эл уулзалтаас ирснийхээ дараа УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл төрийн гурван өндөрлөгт шуурхай мэдээлэл явуулж, УИХ-ын гишүүдэд нэг хувийг нь тарааж өгчээ. Тус бичигтээ, Шүүхийн шийдвэр биелүүлэх газар Тагнуулын ерөнхий газрын дарамт дор ажилладаг болсон талаар болон Б.Булганы эрх зөрчигдөж байгааг дурдсан байна.УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Л.Болд нар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нөхцөлтэй танилцахаар хорих ангиудаар явах үеэрээ Б.Булганы ээж Д.Байгальмаагийн хүсэлтээр ийнхүү уулзахаар очсон байна.
Ч.Хантүмэн, Х.Санжсүрэн, Ганбаатар нарын 6 иргэнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу тус бүр нь 100 мянган төгрөгөөр торгожээ
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Стандартын бус яндантай тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, оношилгоог хүчингүй болгоно
Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна
УБЦТС: Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төвлөрүүлнэ
Таван байршлын олон түвшний уулзварын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа
Дамбадаржаагийн дулааны станц 5000 орчим өрхийг дулаанаар хангах боломж бүрдүүлнэ