UB TREED” хэмээх цагаач хятад иргэдийн байгуулсан компанид ажиллаж буй 100 гаруй монгол ажилчин дөрвөн сарынхаа цалинг аваагүй, байнгын дарамт зодууртай байдаг талаар хэдхэн хоногийн өмнө “Босоо хөх монгол” ТББ-ынхан олон нийтэд мэдээлсэн.
Харин энэ сарын 12-нд буюу өнгөрсөн мягмар гаригт Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2-р хэлтэсийн цагдаа нар “UB TREED” гэдэг тус компаний монголчуудыг зодож дарамталдаг БНХАУ-ын иргэнийг саатуулсан байдаг. Энэ талаар мэдээлэл өчигдөр хэвлэл мэдээллээр цацагдсан.
Уг хэрэгт ямар зүйл ангиар хэрэг үүсгэсэн талаар Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодруулахад "Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2-р хэсэг дээр энэ хэргийг шалгаагүй. Энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүсгээгүй, тухайн хятад иргэнд торгуулийн арга хэмжээ аваад өнгөрсөн" хэмээн хариулсан юм. Яг хэдэн төгрөгөөр торгоод өнгөрсөн нь тодорхойгүй байна.
Баяртхүү хэмээх энэ хятад эрд зодуулсан монгол иргэдийн мэдээлж буйгаар "Монголчуудыг зоддог энэ эр "Хүрэх газраа хүртэл заргалдаад үз. Та нар юу ч олж долоохгүй" гэдэг. Нэг удаа зодохоор нь цагдаа дуудсан. Гэтэл цагдаа нь ирээд хятадынх нь талд ороод “Та нар дуугүй мөрөөрөө бай. Тэгэхгүй бол та нар өөрсдөө ороогдоно” гэж дарамталсан. Ер нь хуулийнхныг атгачихсан гэж эрдээд, байнгын ийм үйлдэл гаргадаг газар юм байна. Монгол ажилчид маань бүр үгээ хэллээ. “Бид эх орондоо байж Эрээнд байгаагаас л дор нөхцөлд ажиллаж, амьдарч байна”хэмээн ярилаа.
Ч.Хантүмэн, Х.Санжсүрэн, Ганбаатар нарын 6 иргэнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу тус бүр нь 100 мянган төгрөгөөр торгожээ
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Стандартын бус яндантай тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, оношилгоог хүчингүй болгоно
Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна
УБЦТС: Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төвлөрүүлнэ
Таван байршлын олон түвшний уулзварын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа
Дамбадаржаагийн дулааны станц 5000 орчим өрхийг дулаанаар хангах боломж бүрдүүлнэ