Тууштай Г.Уянга


Өнгөрсөн даваа гарагт УИХ-ын гишүүн Х.Баттулгын эзэмшдэг “Баянгол” зочид буудалд цагдаагийнхан тусгайгийнханы хамт нэгжлэг хийсэн нь олны анхаарлыг татан тухайн өдрийн “халуун цэг” болсон. Баривчилгаа хийх гэж байна гэх сургаар улс төр, спорт хийгээд олны танил эрмүүд гэрлийн хурдаар тэнд цугласан.  Тэдний нэг УИХ-ын гишүүн Г.Уянга цахим сүлжээнээс энэ тухай дуулаад ирлээ хэмээн “Би орж үзэх гэж байна.

 

Юу болоод байгаа талаар мэдээлэл алга” гэсээр дотогш нэвтэрсэн юм.15:00 цагт эхэлсэн энэхүү шалгалт, нэгжлэг 20:00 цагт Цагдаа, тусгай хүчнийхэн Баянгол зочид буудалд байрлах "Түмэн хишигтэн", "Баялгийн хувь" гэх хоёр компанийн санхүүд шалгалт хийж дуусаад битүүмжилсэн бичиг баримт болон компьютерын процессоруудыг авч явснаар дууссан.

 

Г.Уянга гишүүн намын нөхдийнхөө хамт энэхүү үйл явдал дуустал хамтдаа байсан бөгөөд тэдний хамт хэвлэл мэдээллийнхэнд байр сууриа илэрхийлэн байсан юм.