Сергей Лавровын жийнстэй айлчлал цахим сүлжээний сэдэв болов


Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэнгийн урилгаар ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Монгол Улсад хийх албан ёсны айлчлал өнөөдөр эхэллээ. Түүнийг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг болон бусад албаны хүмүүс угтан авсан юм.

 

Тэрээр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд жийнстэй буусан нь цахим сүлжээнд олны ярианы гол сэдэв болов. Манай ГХ-ийн сайд Орост жийнстэй айлчилж болох нь, төрийн түшээ хүн байж албаных хувцас өмссөнгүй хэмээн шүүмжлэх хүн байхад зарим нь энгийн байна ордонд орохдоо бол өөр ш дээ хэмээн өмөөрөв.

 

Ямартаа ч өнөөдрийн ярианы сэдэв “Лавров стиль” байх нь ээ.