УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар дүгнэлтийг хэлэлцэж эхлэх үед Ц.Нямдорж гишүүн, Р.Гончигдорж нарын дунд ширүүн маргаан өрнөлөө.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Би үнэнийг хэлнэ. Р.Гочигдорж гишүүн ээ, чи надтай холбоотой асуудал хөндлөө. Ж.Амарсанааг чөлөөлөгдөөгүй байхад Үндсэн хуулийн цэцийн даргаар Р.Гончигдорж очих юм гэнэ ээ гэдэг яриаг би ордонд сонссон. Арай ч үгүй байгүй дээ гэтэл чи “Дээд шүүхийг намайг хэлэлцүүлээд өг” гэж өргөдөл өгсөн л юм байх чинь билээ. Ийм байж болохгүй. Дээд шүүх нь асуудлаа хэлэлцээд шийддэг юм байгаа биз, чи “Намайг энэ албан тушаалд тавьж өгөөч, хэлэлцээд өгөөч, хичээнгүйлэн хүсэж байна” гэж уруул хошуугаа дэвсэж явах ямар шаардлага байдаг юм. Албан тушаалд дуртай байж болно ийм хогийн байж болохгүй ш дээ.
УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж “Би Ц.Нямдорж гишүүн шиг шазруун биш. Гэхдээ өөрийн бодолтой хүн. Би чам шиг лут хүн болж ярьж чадна. Ардчилсан хувьсгалыг амь биеэ золиослон хийхдээ би албан тушаал руу яваагүй. Албан тушаал бол зүгээр миний үүрэг. Би хаана хэрэгтэй байна тэр газраа очих ёстой. Цэцийн хуралдаан яаж явдгийг харсан. Энийг өөрчлөх ёстой. Өөрчлөгдөх ёстой тэр газар би өөрийгөө золиход бэлэн байна” гэсэн юм.
Ч.Хантүмэн, Х.Санжсүрэн, Ганбаатар нарын 6 иргэнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу тус бүр нь 100 мянган төгрөгөөр торгожээ
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Стандартын бус яндантай тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, оношилгоог хүчингүй болгоно
Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна
УБЦТС: Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төвлөрүүлнэ
Таван байршлын олон түвшний уулзварын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа
Дамбадаржаагийн дулааны станц 5000 орчим өрхийг дулаанаар хангах боломж бүрдүүлнэ