“Hero” Баатар Баянголын гадаа найруулагчийн ажлаа хийв


Өнгөрсөн даваа гарагт “УИХ-ын гишүүн Х.Баттулгын албан өрөөнд тусгайгийнхан дайран орлоо” гэсэн мэдээлэл өвсөнд тавьсан түймэр мэт тарж, олны анхаарлыг Баянгол зочид буудлын зүг 6 цаг хандуулсан.Улс төрийн ээлжит баривчилгааг тусгайгийнхан хийж байна гэх мэдээлэл цахим сайтуудад бичигдсэн даруйд Баянголын гадаа Х.Баттулгын бүхэл бүтэн арми ирсэн гэхэд болно.

 

Тэдний дунд олон баатрууд байгаа талаар бүүр толгой холбон бичиж байв. Тэдний нэг бол “Hero” Баатар. Х.Баттулгын хүн гэгддэг тэрээр энэ удаад “Баянгол”-ын дотор болон гадна хэвлэл мэдээллийнхэнтэй ёстой л тулж ажиллан найруулагчийн ажлаа чамгүй сайн хийсэн юм.Ийнхүү Х.Баттулгын ойр тойрны бүхий л “Баатар”-ууд энд цуглан, түүнийг аварч хамгаалах ажлаа гүйцэтгэсэн юм.