“Эмсид” ХХК-ийн автобусны жолооч хүн мөргөж гэмтээжээ


Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр өчигдөр нийт 270 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 182 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл ес бүртгэгдэж, 11 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Тухайлбал Баянзүрх дүүргийн нутаг Улиастайн автобусны буудлын эцсийн замд Эмсид ХХК-ийн Daewoo BS-106 маркийн автобусны жолооч Ч нь явган зорчигч 64 настай эмэгтэй М-г мөргөж гэмтээсэн байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн нутаг Толгойтын Хилчин хотхоны урд замд H.Sonata маркийн автомашины жолооч Г нь T.Prius маркийн О жолоочтой авто машинтай мөргөлдөж  зорчигч гурван сартай Г нарын гурван хүүхэд гэмтжээ.