Монголын кино урлагийн ертөнцөд жинхэнэ утгаараа цахиур хагалж яваа “Хувьсал” продакшныхан өнгөрөгч гуравдугаар сарын 05-нд “Атганд үлдсэн эрдэнэ” киноныхоо нээлтийг хийж, үзэгч түмэндээ дэлгэцийн дөрөв дэх уран бүтээлээ өргөн барьсан билээ. Монгол ахуй соёл, өв уламжлалаа мартах дөхсөн “алдааг” нь орчин цагийн залууст сануулахын ялдамд амьдралын үй түмэн нугачаанд нуугдсан томоохон сэдвийг олонд дэлгэсэн энэхүү кино нээлтээ хийсэн цагаасаа хойш үзэгчдийн дунд эрэлт ихтэй байгаа нь үнэн. Өнгөрсөн сар гаруйн хугацаанд нийслэл төдийгүй Дархан, Эрдэнэт, Сүхбаатар аймгийн үзэгчдийг байлдан дагуулсан “Атганд үлдсэн эрдэнэ” киноны эргэн тойронд олон сонирхолтой үйл явдал болж буй.
Тус киног үзээд амьдралд нь сургамж болохуйц олон зүйлийг ухаарч ойлгосон гэдгээ үзэгч фэнүүд нь илэрхийлж, энэ тухайгаа бичсэн сонирхол татам сэтгэгдлүүдээ тасралтгүй илгээсээр байсан тул “Хувьсал”-ынхан нэгийг сэдэж, гайхалтай эссэ бичлэгийн уралдаан зарласан аж. “Атганд үлдсэн эрдэнэ буюу амьдралд өгсөн сургамж” сэдэвт энэхүү эссэ бичлэгийн уралдаанд идэвхтэй оролцож буй үзэгчид өөрсдийн сэтгэл зүрхэнд буусан сонирхолтой төсөөлөл, өнгөрсөн амьдралынх нь алдаа оноог сануулсан гайхалтай дурсамж, инээд эгдүү хүргэсэн элдэвтэй зураглал зэргийг нүдэнд харагдтал бичиж, тэдний цахим хаяг руу илгээсээр байгаа аж.
Тэгвэл энэхүү уралдааны шалгаруулалт тун удахгүй болох бөгөөд “Хувьсал” продакшны уран бүтээлчид өөрсдийн зүгээс шилдгийн шилдэг оролцогчийг тодруулах бол, дэд байрын шагналын эзнийг үзэгч фэнүүдийнхээ шалгаруулалтаар тодруулах гэнэ. Азтай, одтой басхүү авьяастай үзэгчийн бичсэн шилдэг эссэ бичлэг чухам аль нь байх бол оо... Дашрамд дуулгахад, өнөөг хэр нь үзэгчдийн алга ташилтаар мялаалгаж буй “Атганд үлдсэн эрдэнэ” киногоо эрхэм уран бүтээлчид маань Замын Үүд, Сайншанд, Чойрт гаргахаар зэхэж буй гэнэ шүү.
Ч.Хантүмэн, Х.Санжсүрэн, Ганбаатар нарын 6 иргэнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу тус бүр нь 100 мянган төгрөгөөр торгожээ
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Стандартын бус яндантай тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, оношилгоог хүчингүй болгоно
Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна
УБЦТС: Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төвлөрүүлнэ
Таван байршлын олон түвшний уулзварын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа
Дамбадаржаагийн дулааны станц 5000 орчим өрхийг дулаанаар хангах боломж бүрдүүлнэ