УИХ-ын Хуульзүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар АТГ-ын дарга Н.Ганболдын албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлийг хэлэлцэж, УИХ-аар оруулахаар гишүүд санал нэгдсэн. Одоо ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд АТГ-ын даргаар ажиллах хүнийг УИХ-д санал оруулан батлуулах учиртай.
Тэгвэл өнгөрсөн шөнө ерөнхийлөгчийн эл эрхийг түдгэлзүүлэх зорилго бүхий нууц уулзалт болсон байна. Тодруулбал, БНСУ-д эмчлүүлэхээр явсан Н.Энхбаяр эргэн ирж, АН-ын дарга З.Энхболд, ерөнхийлөгчийн эсрэг ноцтой мэдэгдэл хийсэн Н.Алтанхуяг, АТГ болон ерөнхийлөгтэй дайн зарлаад буй Х.Баттулга гишүүн нар уулзаж, шинэ тохироо хийжээ.
Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар тэд АТГ-ын даргыг УИХ томилдог бүрэн эрхтэй болох хуулийн төслийг өнөө маргаашдаа багтан яаралтай дэгээр өргөн барихаар тохиролцсон аж. Ингэснээр АТГ-д даргад яригдаж буй "ерөнхийлөгчийн хүн" гэгддэг Б.Хурцын асуудал орхигдож, УИХ АТГ-ыг хараандаа авах, цаашлаад Х.Баттулга руу чиглэсэн сөрөг ажиллагааг зогсоох боломжтой гэж тэд үзсэн байна.
АТГ-ын үндсэн чиг үүргийн нэгд төрийн өндөр албан тушаалтан, тэр дундаа УИХ-ын гишүүдийн авилга авах асуудалд хяналт тавих зорилт оршдог. Гэтэл УИХ АТГ-ын даргыг сонгох бүрэн эрхтэй болсноор гишүүдийн авлигын асуудалд хяналт тавих үндсэн механизм алдагдах өндөр эрсдэл үүснэ гэсэн үг юм.
Дээрх дөрвөн эрхмийн хуулийн гол агуулга нь УИХ дахь нам эвслээс АТГ-ын даргыг санал болгож, түүнийг нь УИХ-аас баталдаг байх тогтолцоог бий болгох аж.
Ч.Хантүмэн, Х.Санжсүрэн, Ганбаатар нарын 6 иргэнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу тус бүр нь 100 мянган төгрөгөөр торгожээ
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Стандартын бус яндантай тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, оношилгоог хүчингүй болгоно
Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна
УБЦТС: Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төвлөрүүлнэ
Таван байршлын олон түвшний уулзварын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа
Дамбадаржаагийн дулааны станц 5000 орчим өрхийг дулаанаар хангах боломж бүрдүүлнэ