Г.Болор-Уянга эргэн уран бүтээлдээ орох уу


1990-ээд оны поп дуучин асан Б.Эрдэнэцэцэгийн уянгын дуунуудыг дуулж олноо хүргэсэн залуу дуучин Г.Болор-Уянга манай дуранд өртлөө.

 

Нэг хэсэг мандаж байсан дуучин маань хувийн амьдралдаа анхаарлаа хандуулан, хэсэгтээ л таг чиг болсон. Тэгвэл дуучин бүсгүй маань энэ удаа шинэ уран бүтээлээрээ бус,энгийн төрхөөрөө ийнхүү манай дуранд өртсөн юм. Тэрээр саяхан болсон нэгэн арга хэмжээнд дуучин Л.Насанбуянтай ийнхүү хамт явж байлаа. Залуу уран бүтээлчид шинэ уран бүтээл гээд ярих зүйл их байгаа бололтой.