“Эрдэнэс-Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Да.Ганболдтой “Ардын эрх” сонинд өгсөн ярилцлагтаа “Гүний уурхайн бүтээн байгуулалт хамгийн багадаа 2-3, цаад тал нь 4-5 жил үргэлжлэх ажил шүү дээ. Тухайлбал, хэдхэн өдрийн дотор 200-300 метрийн туннель ухаж олборлолтынхоо замыг засна гэж байхгүй. Ирэх тав, зургадугаар сараас монгол ажилчдыг олон зуугаар нь ажилд авч эхэлнэ. Оюутолгой төслийн үр нөлөө одооноос л эдийн засагт мэдрэгдэнэ.
Хамгийн наад зах нь Ханбогдод уурхайн орчим хэчнээн гэр барих вэ, эсвэл бүр сэндвичэн байр барих уу, гэр баривал ямар аж ахуйн нэгжээс авах вэ, цахилгааныг нь хаанаас авах вэ, бохирыг нь хэрхэн шийдэх вэ гэх мэт сонголтоо өнгөрсөн саруудад хийсэн. Өнгөрсөн гуравдугаар сард болсон ТУЗ-ийн хурлаар өчнөөн хүнийг багтаах кэмпийн өргөтгөлийг барихаар боллоо. Үүндээ тохирсон төсвийнхөө тодотголыг баталлаа. Ер нь тохирсон ёсоороо бүх ажил эрчимжээд, горимоороо явж байгаа.
Гагцхүү улстөрчид, Сангийн яамны мөнгөний хүлээлт, хүмүүсийн ажилтай болох гэсэн хүлээлт нь, бүр томоор нь авч үзвэл хоёрдогч үр дагавар нь өөр өөрийн гэсэн шат дараалалтай. Энэ бүгдийг нь ойлгохгүйгээр хэзээ ажил эхлэх вэ, эхэлсэн үү гэж яриад байх юм. Бүгд өөр өөрийн гэсэн тодорхой хариулттай. Бүх процесс тус тусынхаа төлөвлөсөн тодорхой хугацааны дагуу явж байгаа” хэмээн онцлон ярьжээ.
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа