Өнгөрсөн даваа гарагт Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн “Баянгол” зочид буудал дахь УИХ-ын гишүүн Х.Баттулгын хувийн албан өрөөнд нэгжлэг хийсэн билээ. Энэ тухай мэдээлэл 16:00 цагт цахим сүлжээгээр тархсан бөгөөд улс төр, спортынхон төдийгүй хотын дарга хүртэл Баянгол зочид буудлын гадаа ирсэн юм.
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл "Нэгжлэгийг яагаад тусгайхан хийдэг юм. Хуулиар хэн нэгэнд нэгжлэг хийх гэж байгаа бол прокуророос зөвшөөрөл авсны дараа хийдэг юм. Би сошиалаар мэдээд ирлээ. Баттулга байна уу” гэсээр “Баянгол” зочид буудлын арын хаалгаар дотогш нэвтэрсэн юм. Хотын даргыг аүртэл сандаргасан эл нэгжлэг хуулийн хүрээнд явсан хэмээн ЦЕГ-аас мэдээлэл хийсэн.
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав
Автобусны буудлаас хүнээ аваагүй явсан жолооч нарт цалинг 10 хүртэлх хувиар хасах арга хэмжээ тооцжээ
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ