Сүүлийн үед Х.Баттулга гишүүнийг “намнах” гэсэн хууль хүчний байгууллага олширохын хэрээр ард түмэн түүний үнэн мөн чанарыг таних гэж ихээхэн хичээж буй. Мэдээж түүнийг дэмждэг хичнээн мянган дэмжигчид нь байгаа ч мэдээж бас сайны хажуугаар саар гэгчээр түүнийг унагаах гэсэн мянга мянган бүлгэмүүд үүсээд буй.
Магадгүй Л.Мөнхбаясгалан сэтгүүлч, С1 телевиз, “Мүүн ажиллагаа” нэртэй нэвтрүүлгийн ард хүртэл Х.Баттулга гишүүнийг байгаа гэж хардаж байгаа хүмүүс олон бий. Өчигдөрхөн болж өнгөрсөн түүний “Баянгол” зочид буудалд байрладаг УИХ-ын гишүүн Х.Баттулгын хувь эзэмшдэг "Баялгийн хувь", Түмэн хишигтэн" ХХК-д Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээр санхүүгийн шалгалт хийж дуусчээ.
Гэсэн ч түүнийг баривчлахгүй гэдгээ тэд албан ёсоор мэдэгдсэн. Энэ бужигнааны үеэр түүний охин “Баянгол” зочид буудлын захирал Б.Намуун хүрэлцэн ирж, “цагдаа нар аавын өрөө рүү орчихоод гарч ирэхгүй нэлээд удсан. Оюутолгойн асуудал дээр дуугарсан болгоныг шалгаж байгаа нь харамсалтай. Сүүлдээ бүр хувийн компани руу хүртэл дайрч байна” хэмээн ихэд бухимдангуй хэлсэн юм.
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа