Цагдаагийн ерөнхий газраас УИХ-ын гишүүн Х.Баттулгын асуудлаар мэдээлэл өглөө.
ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү хэлэхдээ “Энэ шалгалт Женко Х.Баттулгатай холбоотой шалгалт биш. Ямар нэгэн баривчилгаа байхгүй. УИХ-ын гишүүд дотор байсан нь цаг үе нь тэгж таарсан байна. Шинэ төмөр зам төсөл, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбортой холбоотой хэргийг шалгах явцад “Баялгийн хувь” ХХК, “Түмэн хишигтэн” ХХК-ны санхүүгийн бичиг бичиг баримтад шалгалт хийх шаардлага гарсан.
Тиймээс "Баянгол" зочид буудалд байрлах дээрх компаниудын санхүүгийн өрөөнд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу прокурорын зөвшөөрөлтэй нэгжлэг хийгдэж байна. УИХ-ын гишүүн Х.Баттулгын халдашгүй дархан байдалд халдсан ямар нэгэн үйл ажиллагаа явагдаагүй. Хэргийн газрын үзлэгийг саадгүй явуулах нөхцөлийг хангах үүднээс цагдаагийн алба хаагчдыг хамгаалалтад ажиллуулж байна.” гэлээ.
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Стандартын бус яндантай тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, оношилгоог хүчингүй болгоно
Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна
УБЦТС: Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төвлөрүүлнэ
Таван байршлын олон түвшний уулзварын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа
Дамбадаржаагийн дулааны станц 5000 орчим өрхийг дулаанаар хангах боломж бүрдүүлнэ
Дэлхийн цэнхэр сувд Хөвсгөл нуурыг тайж, төрийн тахилгат нуур болголоо