Улс орны нийгэм, эдийн засгийн байдал өдрөөс өдөрт улам бүр дордож байгаатай холбогдуулан “Монголоо аврах хөдөлгөөн” өнгөрсөн 3 сарын 30-ны өдөр байгуулагдан Монгол улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт хаягласан
хүргүүлсэн бөгөөд 4 сарын 4-ны өдөр тусгаар тогтнолын талбайд төр засгийн удирдлагуудаас хариугаа нэхсэн 4000 орчим хүний жагсаал Тусгаар тогтнолын талбайд болсон. 4 сарын 4-ны өдрөөс эхлэн “Монголоо аврах хөдөлгөөн”-ийхөн Иргэд олон ихээр цуглардаг Төв шуудан, Хэлмэгдэгсэдийн талбай, Ялалтын талбай, 1000-н нэрийн барааны дэлгүүр, Хар хорин зах, Хүчит шонхор зах, Да хүрээ зах, Нарантуул зах, Их дэлгүүр зэрэг газруудад байрлан “Монголоо аврах хөдөлгөөн”-ий санал асуулгыг иргэдээс авсан байна.
Тэгвэл өнөөдөр тус хөдөлгөөнийхөн төр засгийн уирдлагуудад хандсан асуулгынхаа хариултыг нэхэж Хилмэгдэгдийн хөшөөний дэргэд “Майхантай суулт”-ыг зохион байгуулж байгаа юм байна. Тус хөдөлгөөний зохицуулагч нарын хэлж байгаагаар төр засгийн өндөр албан тушаалтнууд иргэдийнхээ асуусан асуултанд удаа дараалан хариулт өгөхгүй байгаа тул ийнхүү “Майхантай суулт” хийхэд хүргэж байгаа гэлээ.
Тэд хаврын хавсарга, нар салхиас хамгаалахын тулд майхан барьж, үзэл бодлоо тайван замаар илэрхийлж, үндсэн хуулиар олгогдсон жагсаал цуглаан хийх эрхээ эдэлж байгаа гэлээ. Мөн Монголоо аврах хөдлгөөний зүгээс УИХ-ын дарга З.Энхболдод хандан тулган шаардах бичиг илгээсэн байна.
Төр засгийн удирдлагуудад хандсан “Монголоо аврах хөдөлгөөн”-ий асуусан дээрх 3 асуулт болон тулган шаардах бичигтээ хариулт авах хүртэл Майхантай суултаа үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийллээ.
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа