М.Зоригт сайд дрифт шоунд оролцов


Монголын хамгийн том "VIP DRIFT SHOW" авто мото фестивалын нээлтэд Зам тээврийн сайд М.Зоригт үг хэлж, дрифт үзүүлбэрт оролцсон байна. Фестиваль өчигдөр “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ-т болсон бөгөөд тав дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү шоунд автомашин мотоцикл сонирхдог, унаж эдэлдэг, ховор чамин машин тэрэгтэй болон авто, мото клубүүд оролцсон юм.