Попын хаан Майкл Жексоны охин Пэрис нас бие гүйцлээ. Тэр 18 насны тэмдэглэлт өдрөө тэсэн ядан хүлээж байлаа. Шилжилтийн насанд явахад эцэг нь нас барсан явдал түүнд маш хүчтэй нөлөөлсөн. Авга нарынх нь анхаарал халамж Пэрист тэр бүр таатай байгаагүй. Иймээс охин үе үе архи, согтууруулах ундаа хэрэглэж, бүр амиа хорлох алхам хүртэл хийж явсан.
Энэ бүх шалтгааны улмаас Пэрис 18 насны төрсөн өдрөө өөрийнхөөрөө тэмдэглэхээр шийджээ. Тэр гэр бүлийнхэн, асран халамжлагчид тэр бүү хэл найз нөхдийн дунд биш харин өөрийн амраг залуутай хоёулхнаа баяраа тэмдэглэв. Түүний дурлалт залууг рокер Майкл Снуди гэдгийг та бүхэн мэдэх байх.
Пэрис “Бүх хүний хувьд тэр попын хаан байсан, харин миний хувьд зүрх сэтгэлийн минь хаан” хэмээжээ. Сонирхуулахад, 18-тай Пэрис одоо эцгийнхээ гэрээслэлийн дагуу өв хөрөнгийнхээ заримыг захиран зарцуулах эрхтэй болжээ. Энэ бол 100 сая орчим доллар. Дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэхэд хангалттай мөнгө.
Нэмж өгүүлэхэд, Пэрис хайрт эцгээ дурсан саяхан шивээс хийлгэсэн билээ. “Миний зүрхний хатан хаан” гэсэн энэ шивээсийг Майкл Жексоны гарын үсгийг дуурайлгасан хийсэн аж.
www.uls.mn
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа