”Сонгино хайрханы хишиг” хүчит бөхийн барилдаан болно


Олон улсын стандартад нийцсэн эмийн үйлдвэрийн нээлтэд зориулсан "Сонгино хайрханы хишиг" барилдаан өнөөдөр Бөхийн өргөөнд 14.00 цагаас эхэлнэ. 

 

"Монос" группээс олон улсын GMP стандартад нийцсэн "Монос" эмийн үйлдвэрийг үүсгэн байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлэх гэж байгаа аж. Тиймээс тус эмийн үйлдвэрийн нээлтэд зориулж улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдааныг зохион байгуулж байгаа юм. Мөн бөхийн тааврын тэмцээнийг цахим хуудсаар дамжуулан явуулж, ялагчид нь дархлаа тэтгэх бэлдмэл болон амин дэмийн бүтээгдэхүүнүүд бэлэглэх аж.