Нэг хэсэг мэргэжил нэгт жүжигчин Г.Анхбаяртай хайрын романс үүсгээд байсан Б.Мишээл гэнэтхэн л хувиараа бизнес эрхэлдэг М.Цэнгүүн гэх залуутай хуримаа хийж, хөл хүнд болсон зургаа олонд дэлгэсэн билээ. Монголын орчин үеийн кино урлаг дахь эмэгтэй жүжигчдийн дунд ид гялалзаж яваа "Үүлэн үст" маань өнгөрсөн сарын эхээр хөөрхөн хүүгээ өлгийдөн авсан билээ.
СУИС-ийг төгссөн даруйдаа өөрийн авъяас билгээ таниулж, алдартай хамтлаг дуучдын клип болон хэд хэдэн дэлгэцийн уран бүтээлд гол болон туслах дүр бүтээснээр олны хараанд өртөж эхэлсэн жүжигчин Б.Мишээл ээж болоод чамгүй намба суужээ. Уран бүтээлээсээ хэсэгхэн хугацаанд чөлөө авсан тэрбээр хүүгээ салхилуулан эх хүний аз жаргалаар бялхаж яваа нь ийнхүү хэвлэлийнхэний дуранд өртсөн аж.
Тэрбээр хувийн амьдралаа чамгүй нууцалдаг хэдий ч айл гэрийн эзэгтэй, хөөрхөн хүүгийн ээж болсноосоо хойш үзэгч фэнүүдийнхээ өмнө элдэв маяггүй энгийн байхыг илүүд үзэх нь ихэссэн. Энэ ч утгаараа, эрээн мяраан гоёлоос өгсүүлээд энгэсэг сүрчигнээс хүртэл хэсэгтээ татгалзан үрийнхээ төлөө өөрийнхөөрөө байгаа жүжигчин бүсгүйн эгэл төрхийг сонирхуулья.
С.Цахиур


Стандартын бус яндантай тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, оношилгоог хүчингүй болгоно
Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна
УБЦТС: Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төвлөрүүлнэ
Таван байршлын олон түвшний уулзварын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа
Дамбадаржаагийн дулааны станц 5000 орчим өрхийг дулаанаар хангах боломж бүрдүүлнэ
Дэлхийн цэнхэр сувд Хөвсгөл нуурыг тайж, төрийн тахилгат нуур болголоо
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ