Ноцтой мэдээ: Бүлэг хар тамхичдыг илрүүлж, цагдан хорьжээ


Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтэсээс хар тамхи, мансууруулах төрлийн бодисын төрөл мөс /ACE/-ийг Монгол улсын жилээр хууль бусаар нэвтрүүлэн бусдад хууль бусаар зарж борлуулдаг, хэрэглэдэг Т, Э нарын 14 хүнийг 2016 оны 4 дүгээр сарын 5-6-ны өдөрүүдэд Тусгай ажиллагааны газрын алба хаагчидтай хамтран дайчлан баривчилсан байна. Ажиллагаанд ЦЕГ-ын Сургалт дадлагын төвийн Эрэлч нохойн тасгийн алба хаагчид оролцжээ.

 

Монгол улсын иргэн Т, А нар 2016 оны 4 дүгээр сарын 5 ны өдөр Баянгол дүүргийн  нутаг дэвсгэрт иргэн Ж, Ч, Г нарт Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт конвенц"-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай байж болзошгүй "МӨС" гэх нэршилтэй бодисыг давтан үйлдлээр бусдад борлуулсан үйлдэлд нь эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж байна.

 

 Дайчлан баривчлах ажиллагааны талаар:

 

БГД-ийн 1-р хорооны нутаг дэвсгэрт зочид буудал дотор иргэн Ж, М нар нь 0,5 гр хэмжээтэй мөс гэх нэршилтэй мансууруулах бодис хэрэглэж байх үед нь баривчилсан.

БГД-ийн 4 хорооны нутаг дэвсгэрт NISSAN маркийн суудлын автомашинд дотор иргэн О, Б, М нар мөс гэх нэршилтэй мансууруулах бодис авч явсаныг илрүүлэн дайчлан баривчилсан.

БГД-ийн 11-р хорооны нутаг дэвсгэрт суудлын автомашинд иргэн Ч, Г, И, нар 0,4 гр хэмжээтэй мөс гэх нэршилтэй мансууруулах бодис хэрэглэж байх үед нь үйлдэл дээр нь дайчлан баривчилсан.

 СХД-ийн 31-р хорооны нэтаг дэвсгэрт оршин суух иргэн Э-ийн гэрээс их хэмжээний мөс гэх нэршилтэй мансууруулах бодис илрүүлэн хураан авсан.

Дээрхи саатуулагдсан 14 этгээдээс хар тамхи, мансууруулах бодис хэрглэсэн эсэхийг тест тавин шалгахад иргэн Э-гээс бусад нь хэрэглэсэн нь тогтоогдсон байна.

Шалгалтын ажиллагааны хүрээнд дээрхи этгээдүүдээс орон байр, тээврийн хэрэгсэл, биед хийсэн үзлэгээр нийт 13,7 гр мөс гэх нэршилтэй мансууруулах бодис хураан авчээ. Тухайн этгээдүүдийг ШШГЕГ-ын харьяа 461-р хорих ангид саатуулан шалгалтын ажиллагааг хийж байна. Эдгээр саатуулагдсан этгээдүүдэд Монгол улсын эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн

 

192.3.4 дугаар зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. 

 

192 дугаар зүйлМансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах

 

192.1.Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

192.2.Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

192.3.Энэ хуулийн 192.2-т заасан хэргийг:

192.З.1. онц их хэмжээгээр;

192.З.2.насанд хүрээгүй хүн оролцуулж;

192.З.З.онц аюултай гэмт хэрэгтэн;

192.3.4.давтан

192.3.5.урьдчилан үгсэж тохиролцсон буюу зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн бол арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.