Монголоо аврая, хамгаалая гэсэн хүн бүрийн үйлийг улс төржүүлж хэний гар, хөл, үсэг, үзүүр болж явна хэмээн хардаж заншсанаараа л хардаж байна. Хэн хаана байх нь сонин биш ярьж байгаа нь хүчтэй зөв бодолтой санагдсан гэх иргэдийн “сэтгэл ханамж” их байна.

Хүн бүр л үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх уг нь хуулиндаа заагдсан байгаа ч ганцаараа хашгираад ямар ч нэмэргүй цаг үе. Олууллаа зөв, чанга дугарч байж хэн нэгний чихний гүнд шивнэх төдий хүрч байхад “үл тоомсорлон” өнгөрүүлэх өндөр сэнтийн суудалтангууд. Үнэндээ Монголоо аврая хөдөлгөөнийхөн хэн нэгэнд бус Монголын ард түмэнд ойлгуулах, улс төрчдөөс хариуцлага нэхэх үйлийнх нь төлөө тэмцэн байгаа хэрэг.

Угаас Монгол хүн бүр омогшиж сэрэх, санахын тухай бодол тээх энэ үед эх орныхоо төлөө тэмцэж яваа уг хөдөлөгөөнийг зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл улс төржүүлж намын нөлөөг “улаан цайм” үзүүлэх гэж оролдож байгаа нь эмгэнэлтэй. Иргэдийг хаана, юунд жагсаж байгаагаа мэдэхгүй оролцож байна гэх, Эх орноо аврахын тухай жагсаалд ойлгож ядаад байх иргэд ч алга. Эх орон хэцүүдэж байгааг иргэн бүр ойлгож байгаа нь ойлгомжтой. Монгол улсад жаргаж жагссан түүх байдаггүй юм.

Бид чинь сайн дураараа үгээ хэлж, үйлдлээ баталгаажуулж болохоор заагдсан хуультай хүмүүс. Эх орны төлөө, эх орондоо эзэн нь байхын тухайд жагсаж л байг, тэмцэж үгээ хэлж байг. Ингэж байж л муу муухай, шаар, шавхруунаасаа салах ёстой гэж цахим ертөнцөөр иргэд шуугиж байна.
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа