Тост, Тосонбумбын нурууг тусгай хамгаалалтад авах тогтоолын төслийг хэлэлцэнэ


Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг өчигдөр Байгаль орчин ногоон хөгжлийн яамны БОХХАА Байнгын хороогоор хэлэлцэж хамгаалалтад авахыг дэмжсэн билээ.

Харин өнөөдөр УИХ-аар уг асуудлыг хэлэлцэж Тост, Тосонбумбын нурууг байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авах УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ. 

 

zaluu.com