Тайзнаас холдсон мисс Г.Гантунгалаг


Загварын тайзнаа “Тошиба мисс” өргөмжлөлийн эзэн гэдгээрээ танигдаж байсан загвар өмсөгч Г.Гантулга өөрийн гэсэн компани байгуулан миссийн тэмцээн хүртэл зохион байгуулж явсан. Харин тэрээр энэ удаад ирэх есдүгээр сард монголд болох  “Face of beauty international-2016” тэмцээний эхний алхам болох "Missosology Mongolia" загварын шоуг тольдсон юм.

 

Үе үеийн мисүүд эх орноо төлөөлөн тайзнаа алхсан ч тэрээр үзэгчдийн суудлаас тэднийгээ дэмжин байлаа. Өдгөө гэр бүлийн амьдрал зохион ихэр хөвгүүдийн ээж болсон тэрээр загвараас нэлээд холджээ.