Мисс Т.Батцэцэг “Тэнгэрийн модун” ТББ-ын тэргүүн Г.Батхүү нарын хайрын романс ил болов. Оросын зах зээлийг монголд оруулж ирж “Рекитер-2” киног нээсэн Г.Батхүү мисс Т.Батцэцэгтэй болзох болжээ. Тэд өнгөрсөн амралтын өдөр “Туушин” зочид буудлын "Соёмбо" танхимд болсон "Missosology Mongolia" загварын шоунд ийнхүү хамтдаа манай дуранд өртсөн юм.
Ирэх есдүгээр сард монголд болох “Face of beauty international-2016” тэмцээний эхний алхам болох уг загварын шоунд эх орноо төлөөлөн оролцох миссүүдийн эгнээнд мисс Т.Батцэцэг багтаж байгаа.
Харин Олон улсын хэмжээнд продюсер хийдэг Г.Батхүү мисс т.Батцэцэгийн оролцсон загварын шоунд цагаасаа нэлээдгүй хоцорч ирсэн ч зохион байгуулагчдаар тусгай суудал засуулан нүүрний эгнээнд хамгаалагчийнхаа хамт тухалсан. Ирсэн зочид шоу үзэн завгүй байхад түүний хамгаалагч зөөлөн суудал дээр нь десерт зөөж өгөн танхимд ганцаараа цагаан таваг гялалзуулан суух Батхүү олны нүдэнд тийм ч соёлтой нэгэн харагдсангүй.
Шоуны дараа хосууд хамтдаа гэрэл зургаа татуулан “Туушин”-гаас хамгаалагчдаа хамаг хувцсаа бариулсаар хамтдаа гарч явсан юм.
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав
Автобусны буудлаас хүнээ аваагүй явсан жолооч нарт цалинг 10 хүртэлх хувиар хасах арга хэмжээ тооцжээ
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ