Үзэл бодол, итгэл үнэмшилээрэ энэгдэн эх орныхоо ирээдүйн төлөө сэтгэл зоригоо нэгтгэсэн хэсэг залуус “Монголоо аврах” хөдөлгөөн байгуулж байгаагаа өнгөрөгч 7 долоо хоногт хэвлэлийн хурал хийж олон нийтэд мэдээлж байсан. Эдгээр залуу улс орны өмнө тулгамдсан асуудлын хүрээнд иргэдээс санал асуулга явуулж эрхб аригчидад хүргэнэ гэдгээ зарлаж байсан. Мөн тэд:
1. Өнөөдөр нэг монгол хүнд хэдэн төгрөгний өр ноогдож байгаа вэ?
2. Монголчууд нийтээрээ хэзээ ажилтай болж, ядуурлаас гарах вэ?
3.Монголчууд бид хэзээ Эх орондоо хүн шиг сайхан амьдрах вэ? гэсэн Монголоо аврах дээрх гурван асуултын хариултыг 2016 оны 04 сарын 12-ний 12:00 цагаас төр засгийн удирдлагуудаас авах болно. Төр засгийн удирдлагуудад хүргүүлсэн дээрх 3 асуултыг Монгол улсын жирийн иргэд, олон нийтээс давтан асууж, хариултыг нь авч эрх баригчдад хүргэхээр зорьж байгаагаа өмнөх хэвлэлийн хурлн үеэр зарласан.
Харин одоо Монголоо аврах санал асуулга үргэлжилсээр байгаа гэнэ. Санал асуулгад оролцож байгаа иргэдийн хариултаас дүгнэхэд иргэд олон нийт хамгийн ихээр ӨР-ийн асуудалд санаа зовниж байна. Хэрвээ та санал асуулгад оролцож, өөрийн дуу хоолойгоо илэрхийлж амжаагүй яваа бол ЯГОДОО өөрт аль ойр байрлах санал асуулгын цэгт очиж бидэнтэй нэгдээрэй. Бид “Өртэй биш өсөлттэй Монголыг хүсч байна” гэсэн уриаг “Монголоо аврах хөдөлгөөн”-ий залуус дэвшүүлээд ажиллаж байгаа юм байна.
Иргэн та:
1. Төв шуудан
2. Хэлмэгдэгсэдийн талбай
3. Ялалтын талбай
4. 1000-н нэрийн барааны дэлгүүр
5. Хар хорин зах
6. Хүчит шонхор зах
7. Да хүрээ зах
8. Нарантуул зах зэрэг газруудад байрлаж байгаа “Монголоо аврах хөдөлгөөн”-ий санал асуултад оролцон саналаа өгч болох юм. Мөн өнөөдөр “Ялалтын талбай” буюу “ТУСГААР ТОГТНОЛЫН” талбайд “МОНГОЛОО АВАРЪЯ ХӨДӨЛГӨӨН” явагдаж байгаа тул та тэнд очиж үзэл бодлоо илэрхийлэн, саналаа өгч болно.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна