Өнгөрсөн бямба гаригт БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун эх орондоо бүтээсэн залуурт зенитийн пуужингийн шинэ төрлийн туршилтыг удирдан явуулжээ. Энэ талаар Солонгосын цахилгаан мэдээний төв агентлаг /KCNA/ мэдээллэсэн байна. Ким Чен Уныг туршилт явуулсан полигонд тус улсын Агаарын цэргийн хүчний командлагч, генерал Цой Ен Хо болон агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах анги нэгтгэлийн цэргүүд угтан авчээ.
“KCNA”-гийн мэдээллэснээр, агаарын байг оновчтой устгадаг эдгээр пуужин нь “орчин үеийн цэргийн шинжлэх ухаан, технологийн бүх шаардлагад нийцжээ”. Ким Чен Ун туршилтын үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, дээрх туршилт нь “улсын батлан хамгаалах тогтолцоонд шинжлэх ухаан, технологид гол анхаарлаа хандуулдаг” Солонгосын Хөдөлмөрийн намын бодлогын ач холбогдлыг харуулсан гэжээ. Туршилтыг хаана, хэдийд явуулсан тухай KCNA агентлагийн мэдээлэлд дурдаагүй байна.
Стандартын бус яндантай тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, оношилгоог хүчингүй болгоно
Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна
УБЦТС: Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төвлөрүүлнэ
Таван байршлын олон түвшний уулзварын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа
Дамбадаржаагийн дулааны станц 5000 орчим өрхийг дулаанаар хангах боломж бүрдүүлнэ
Дэлхийн цэнхэр сувд Хөвсгөл нуурыг тайж, төрийн тахилгат нуур болголоо
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ