77 настай Чү Сулан нь нөхрийн хамт Бээжингийн унаган иргэд агаад гурван хүүхдээ байртай болгохын тулд хамаг хадгаламжаа зарцуулж тэтгэвэрийн зээл хүртэл авчээ. Гэсэн ч байртай болсон гурван хүүхэд нь настай эцэг эхээ бие бие рүүгээ түлхсээр өдгөө тэд байрны орцонд хоноглож байгааг Хятадын хэвлэлүүдэд бичжээ. Хайдан дүүрэгт амьдардаг гэх хоёр хөгшин эхэндээ том хүүгийндээ байдаг байжээ.
Хүү нь ажлаар гадагшаа явах болсон хэмээн эцэг эхээ бага дүүгийнх лүүгээ явуулжээ. Гэтэл бага хүү нь аав ээжийнхээ мөнгөөр авсан байрандаа тэднийгээ оруулсангүй хаалга тас түгжин суусаар байгаа гэнэ. Аргагүй болсон хоёр хөгшин давхард нь хоноглож эхэлжээ. Дунд хүүхэд нь болох охин нь аав ээждээ хоол унд зөөж өгдөг ч өөрийнхөө байранд аваачдаггүй гэнэ. Ийнхүү хөөрхий хоёр хөгшин насаараа хөдөлмөрлөсөн мөнгөөрөө гурван хүүхдээ бүгдийг нь байртай болгосон ч эцэст нь хоноглох ч газаргүй болж зовж яваа аж.
Стандартын бус яндантай тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, оношилгоог хүчингүй болгоно
Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна
УБЦТС: Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төвлөрүүлнэ
Таван байршлын олон түвшний уулзварын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа
Дамбадаржаагийн дулааны станц 5000 орчим өрхийг дулаанаар хангах боломж бүрдүүлнэ
Дэлхийн цэнхэр сувд Хөвсгөл нуурыг тайж, төрийн тахилгат нуур болголоо
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ