Эдийн засгийн чуулганы хааж УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболдыг үг хэлэх үеэр оймсоо шидсэн Л.Наранбаатар эсэргүүцэл илэрхийлсэн шалтгаанаа ийн тайлбарлажээ. Тэрээр “Ялзарсан улстөрчдийг хуучирсан оймс шигээ солих цаг болсон гэж бодоод оймсоо шидсэн. Би гутлаа шидэхгүй. Яагаад гэвэл гэргий минь бэлэглэсэн. Ийм үнэ цэнэтэй зүйлийг тийм хүн рүү шидэхгүй” гэжээ. Мөн тэрээр тэмцлээ зогсоохгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм.
Нэгэн үе тэрээр Дархан-Уул аймгийн Ардчилсан намыг удирдаж байсан ч өөрчлөгдсөн. Үүний дараагаас тус аймгийн Ардчилсан намд хуваагдал бий болж, намын удирдлагад нь өргөдөл, гомдол , зарга бүх зүйл ирж байв. Энэ үед тус намын даргаар Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, ерөнхий нарийн бичгийн даргаар нь МҮОНРТ-ийн дарга Ц.Оюундарь ажиллаж байсан бөгөөд ажлын хэсэг гарган ажиллаад ч тусыг эс олсон юм. Хоёр хуваагдсан Дархан-Уул аймгийн Ардчилсан намын гишүүд Улаанбаатар хотод ирж, суулт зарлаж байсан удаатай. Нэгэн үе энэхүү тэмцэл намжаад байсан ч энэ сарын 3-наас идэвхижиж, цуглаан хийхээ зарлаад байна.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна