Японы ерөнхий сайд Шинзо Абэ, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ нар өчигдөр Вашингтон хотноо уулзжээ. Тэд цаг орчим хэлэлцээ хийсэн бөгөөд "Умард Солонгос цөм болон пуужингийн технологио сайжруулж байгаа нь гурван орон цаашлаад олон улсын хамтын нийгэмлэгт заналхийлэл болж байна" гэдэгтэй санал нийлж байгаагаа илэрхийлсэн юм. Харин Обама "Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох замаар тогтвортой байдлыг сэргээж, бүс нутагт энх тайван тогтоох зорилготой" гэдгээ илэрхийлжээ.
"Умард Солонгос цаашид ч өдөөн хатгалга хийж болзошгүй байгаа бөгөөд тус улсад олон улсын хамтын нийгэмлэг шахалт үзүүлсээр байх болно. Умард Солонгосын өдөөн хатгасан үйл ажиллагааг олон улс хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Өдөөн хатгах үйл ажиллагаа нь Умард Солонгосыг улам бүр тусгаарлаж, нэмж хориг арга хэмжээ авахад хүргэж байгааг тус улс ухаарах хэрэгтэй гэж Пак Гын Хэ мэдэгдсэн байна.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна