Поп дива Сараа киночдоо дэмжив


Зууны манлай эстрадын дуучин, Гавьяат жүжигчин поп дива Б.Сарантуяа саяхан найруулагч Г.Эрдэнэбилэгийн “Үргээлэг-2” киноны нээлтэд уригдан оролцсон юм.

 

Тэрээр киночдоо дэргэдээс нь дэмжин тэдэнтэй халуун яриа өрнүүлэн байлаа. Урлагт хөл тавьсан цагаасаа өнөөдрийг хүртэл хүчин зүтгэж яваа тэрээр олон арван дэлгэцийн хит бүтээлийн дууг үзэгчдийн сэтгэлд хоногштол дуулан мөнхөлсөн билээ.Энэ удаад поп дива дэгжин хар гоёлыг онцолжээ.