Прокурор 518 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ

Moderator
45 минутын өмнө

Прокурорын байгууллага 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 44,860 эрүүгийн хэрэгт хяналт тавьсан байна.

886341095_1138594345766766_3127492056081716463_n

Дээрх хугацаанд 1,266 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 903 хэрэг шинээр нээгдэж, 518 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 241, Өмчлөх эрхийн эсрэг 123, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 90, Хүний амьд явах эрхийн эсрэг болон Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг тус бүр 14, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг, Авлигын эсрэг, Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг тус бүр 8, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг, Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг тус бүр 4, Хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг, Эдийн засгийн, Соёлын өвийн эсрэг болон Хүүхдийн эсрэг гэмт хэрэг тус бүр 1 яллах дүгнэлт үйлдсэн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна