БНСУ-ын виз мэдүүлэхэд цагдаагийн тодорхойлолт шаардлагагүй боллоо


БНСУ-ын виз мэдүүлэхэд 18-60 насныхан Цагдаагийн газрын тодорхойлолт авах шаардлагатай байдаг. Тэгвэл одоо энэ тодорхойлолтыг авах шаардлагагүй болжээ.

 

Тодруулбал, ЦЕГ-аас иргэдэд чирэгдэл учруулахгүй байх үүднээс хилээр гарахыг хориглосон иргэдийн нэрсийн жагсаалтыг визний материал хүлээн авагч итгэмжлэгдсэн газруудад гаргаж өгсөн аж.Ингэснээр лизензний төвөөс виз хүсэгчдэдт тодорхойлолт гаргаж өгөхөө өнгөрсөн сарын 21-ээс эхлэн больжээ.