УИХ-ын дарга З.Энххболд руу оймсоо шиджээ


"Монголын эдийн засгийн форум 2016" Төрийн ордонд хоёр дахь өдрөө болсон. Форумын хаалтын үеэр УИХ-ын дарга З.Энхболд мэдээлэл хийсэн юм.Энэ үеэр тус форумд оролцож байсан эдийн засагч Л.Наранбаатар УИХ-ын дарга З.Энххболд руу оймсоо шиджээ.Тэрээр "Монголын ард түмнийг ядууруулж өрөнд оруулсан биз дээ. Эдийн засгийн алуурчин Энхболд огцор" хэмээн бухимдаж, хашгирсан байна.

 

Тухайн үед түүнийг хамгаалалтын албаныхан танхимаас хүчээр гаргажээ. Харин УИХ-ын дарга З.Энхболд "Ийм өвчтэй улс энд бас ордог юмаа энд. Сонгууль ойртсоны шинж. Манайд ийм өвчтэй улсууд зөндөө байдаг юм ш дээ " гэлээ.

Европын орнуудад энэхүү оймс, гутал, бээлийгээ шидэх нь нөгөө хүнийгээ дуэлд дуудах нэг хэлбэр гэж үздэг байна.