Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбооноос хувиараа хөдөлмөр эрхлэгчид өдрийн зээл гаргадаг мөнгө хүүлэгчдийн дарамтад орж, дампуурч байгаа талаар мэдээллээ. Хархорин захад 3500 гаруй худалдаа эрхлэгчид байдаг аж. Тэдний 80 хувь нь мөнгө хүүлэгчдээс өндөр хүүтэй зээл авч, улмаар зээлийн дарамтад оржээ. Мөнгө хүүлэгчид түрээслэгчдэд өдрийн 1-10 хувийн хүүтэй өндөр дүнтэй мөнгө зээлдэг аж.
Үүнийхээ хүүг өдрөөр тооцож авдаг бөгөөд цаг хэтрэх тусам алданги тооцдог гэнэ. Энэ талаар тус холбооны гишүүн А.Соёлмаа хэлэхдээ "Хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд мөнгө хүүлэгчид 10-20 хувийн хүүтэй зээл өгдөг. Тэд өмнөх өдөр нь авсан зээлийн хүүг 12:00 цагт төлөх шаардлагыг тавьж, цаг хэтрэх тусам автоматаар 7000 төгрөг нэмж авдаг. Тухайлбал, нэг сая төгрөгийн зээл авахад өдрийн 100 мянган төгрөг төлнө гэсэн үг. Үүнийгээ маргааш нь 12:00 цагт өгч чадахгүй бол дарамталж, зодох тохиолдол гарч байсан" гэжээ.
Дээрх асуудал нь дан ганц "Хархорин" захын наймаачдад ч тохиолддог асуудал биш бөгөөд Хорооллын гудамжаар худалдаа наймаа эрхэлж амьдралаа залгуулдаг иргэд ч мөн ийм өдрөөр хүү тооцож мөнгө зээлдүүлдэг иргэдийн барьцаанд орсноо учирладаг юм. Тэдгээр иргэд банк, санхүүгийн байгууллагаас зээл авах гэхээр барьцаа хөрөнгө шаарддаг, түрээсэлж буй лангуу нь өөрсдийнх нь нэр дээр биш байдаг, зээлийн батлан даагч шаарддаг зэрэг асуудал тулгардаг бөгөөд баахан явдал чирэгдэл болж хөөцөлдөөд бүтэхээсээ бүтэхгүй нь их байдаг тул арга буюу мөнгө хүүлэгчдэд ханддаг байна.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна