Ардчиллын удирдагч С.Зориг агсны эхнэр Б.Булганыг 2015 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр саатуулан баривчилж, сэжигтнээр тооцон цагдан хорьсон билээ. Түүнээс хойш Б.Булганыг чухам ямар хэргийн улмаас баривчилсан тухай хуулийнхан одоо болтол албан ёсны мэдээлэл, тайлбар өгөөгүй.
Б.Булганыг баривчилсан даруйдаа урьдчилан хорих 461 дүгээр ангид хорьж байснаа Төв аймгийн хорих руу шилжүүлж, ар гэрийнхэнтэй нь уулзахыг хориглож байсан. Одоо буцаад 461 дүгээр ангид хорьж байгаа юм байна.
Б.Булганы ээж Д.Байгалмаа охиноо хэлмэгдсэн талаар хэвлэлээр ярилцлага өгч, УИХ-ын өргөдлийн байнгын хороонд гомдол гаргаад амжсан. Түүний гомдол, хүсэлтийн дагуу энэ сарын эхээр /2016.03.01/ УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан урьдчилан хорих ангид очиж, Б.Булгантай биечлэн уулзсан юм. Уулзалтын үеэр Б.Булган нь өнгөрсөн арванхоёрдугаар сарын 24-ний өдрөөс хойш өдийг хүртэл өмгөөлөгчтэйгөө уулзаагүй гэдгээ Ж.Батзандан гишүүнд ярьж, өмгөөлөгчтэйгээ тогтмол уулзах хүсэлтээ илэрхийлсэн байдаг.
Харин Б.Булган болоод түүний ээж Д.Байгалмаагийн зүгээс ХЭҮК-т огт хандаж байгаагүй гэнэ. Тус комиссын зүгээс онц ноцтой энэ хэргийг шийдэхэд хөндлөнгөөс оролцох эрхгүй гэдгээ мэдэгдээд харин хэрэгт сэжиглэгдэж буй хүмүүсийн эрхийг зөрчиж болохгүй гэдэг байр сууриа удаа дараа илэрхийлжээ. Б.Булганыг хувьд анх баривчилж байх үеийнх шиг зөрчил одоогоор байхгүй гэдгийг ч мөн тодотгосон юм.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна