Амараагийн содон торгон гоёл


“Хар сарнай” хамтлагийн ахлагч, дуучин Амараа энэ удаад манай дуранд өртлөө. Тэрээр найруулагч Г.Эрдэнэбилэгийн ээлжит тэсрэлт болсон  “үргээлэг-2” киноны нээлтэд гэргийн хамт уригдан оролцсон юм.

 

Үндэсний үзлээр уран бүтээлээ туурвин байдаг тэрээр энэ удаад цэнхэр торгон хантааз, өмдтэй нь хослуулан гоёсон нь олны дундаас содон байлаа. Хэзээд хийсэн бүтээсэн өмссөн зүүснээрээ бусдаас ялгарч байдаг тэрээр энэ удаад ч тэрхүү стилиэ хадгалсан хэвээр байлаа.