Өнгөрсөн өвөл “Зуун эрхэм” нэвтрүүлэгт оролцсон Н.Энхбаярын хар бичлэг нийгмийн сүлжээгээр цацагдаж, эндээс хамгийн их шархдаж хоцорсон хүн бол хөтлөгч П.Анужин. Санаатайгаар цацагдсан энэ мэдээллийн дараа “Херо” энтертайментийн ерөнхий найруулагч Б.Баатар “Том бүлэглэлд бичлэг алдсан” тухайгаа мэдэгдэж байв. Тэгвэл Оюутолгойн гэрээний тухай “Зуун чухал сэдэв” нэвтрүүлгийн хар бичлэгүүд мөн л алдагдсанд хөтлөгч П.Анужин “Херо” энтертайментийг хардаж буйгаа нуусангүй.
Тэрбээр нүүр номын хуудсаараа дамжуулан “Херо энтертайнменттэй "Оюу толгойн гэрээ"-ний тухай хийж дуусаагүй нэвтрүүлгийн хэсгээс, хийлцэж байсан улсад нь ч хэлэхгүй цацаж байна. Энэхүү нэвтрүүлгийг хэн нэгнийг муухай харагдуулах гэж, хүмүүсийг талцуулах гэж хийгээгүй юм. Уг гэрээний бодит байдал, мөн чанарыг ард түмэнд үнэн бодитоор харуулах гэж тухайн гэрээг хариуцан хийж байсан улс нь өөрсдөө санал тавьж, хийж эхэлж байсан билээ.
Тэд надаар хөтлүүлэхээ ч өөрсдөө шийдсэн. Гэтэл таслаад эвлүүлсэн энэ бичлэгт юм бүхэн тэс өөрөөр харагдахаар байна. Би маш их харамсч байна. Бичлэг хулгайлсан гэх том бүлэглэлийг илрэхийг хүлээж элдэв доромж гүтгэлэгт хариу өгөхгүй байгааг энд дурдмаар байна. Улс төрийн тоглоом, сонгуулийн шоу хийх гэж байгаа бол ажил үүргээ эрүүл сэтгэл зүйгээр гүйцэтгэж байсан эмэгтэй намайг орхи гэдгийг би "Том бүлэглэл" эсвэл “Херо” энтертайментийн хамт олонд мэдэгдэж байна” гэжээ. Тэгэхээр Х.Баттулгыг магтсан Н.Энхбаярын хар бичлэгийг санаатайгаар цацаж, П.Анужингийн нэр төрд халсан үйлдлийг Б.Баатарын хэлснээр том бүлэглэл үйлдсэн юм бол тэр том бүлэглэл нь “Херо” болон түүний ард байгаа том хүмүүс байж болох уу гэсэн хардлага ч төрж байгаа юм. Ямар ч байсан П.Анужин тэр том бүлэглэлийг “Херо” гэж хардаж байгаагаа нүүр номоороо дамжуулан хэллээ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна