Нөхөрлөлийн үнэ цэнэ


Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Г.Амгаланбаатар “Үргээлэг-2” киноны нээлтэд гэргийн хамт оролцсон юм. Тэрээр тус киноны ерөнхий найруулагч Г.Эрдэнэбилэгтэй үй зайгүй найзууд бөгөөд ийнхүү андынхаа уран бүтээлийг дэргэдээс нь дэмжин байлаа. “Драмын 4” гэгдэг тэд өнгөрсөн жил хамтлагаараа гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчууддаа аялан тоглолтоо хүргээд ирсэн. Харин он гарсаар уран бүтээлдээ шаргуу орон жүжигчин Г.Амгаланбаатар драмын тайзнаа сонгодог бүтээлүүдэд тоглон тун ч завгүй яваа юм.