Дөнгөж сая “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд тэнхимд “Монголоо аврая” хүмүүнлэг иргэний хөдөлгөөний залуус хэвлэлийн хурал зохион байгууллаа. Хэвлэлийн хурлын үеэр тус хөдөлгөөний зохицуулагч Д.Мөнхзаяа энэхүү хөдөлгөөнийг эхлүүлэх болсон шалтгааны тухай тайлбарлахдаа: “Иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтож байна, үүний буруутай шалтгаан бол өнөөгийн улс төрөөс хамааралтай гэдгийг хүн бүр хэлж байна. Иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтон, өрнөөс өрний хооронд өдөр хоногуудыг өнгөрөөж байна. Иймд бидний хэсэг нөхөд анх саажилттай хүүхдүүдэд туслах зорилгоор сайн дураараа санаачлан байгуулж байсан “Монголоо аврах хөдөлгөөн”-өө өргөжүүлж улс орны хөгжлийн төлөө өөрсдийнхөө дуу хоолойг хүргэхээр зохион байгуулалтанд орж нэгдээд байна” гэлээ.
Тус хөдөлгөөнийхөн улаан хувцасаар жигдэрсэн нь Эв нэгдэл, эрч хүч, итгэл найдварыг бэлгэдэж өмссөн гэв. Хэвлэлийн хурлын үеэр хөдөлгөөний Ерөнхий зохицуулагч Б.Ганхуяг “Хүн бүр хөшигний ард улс төрийн амьдралыг ярьж байна. Тэгвэл Монголоо аврая хөдөлгөөний залуус гараа хумхиад зүгээр суух биш эх орныхоо хөгжлийн төлөө иргэд олон нийтийг уриалахаар Монголоо аврая хөдөлгөөнийг санаачлан байгуулж, хэвлэл мэдээллийнхэний өмнө олон нийтэдд дуулгаж байна. Манай хөдөлгөөний зүгээс Монгол улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт хандан дараах гурван асуултыг тавьж байна.
гэсэн Монголоо аврах дээрх гурван асуултын хариултыг 2016 оны 04 сарын 12-ний 12:00 цагаас төр засгийн удирдлагуудаас авах болно. Төр засгийн удирдлагуудад хүргүүлсэн дээрх 3 асуултыг Монгол улсын жирийн иргэд, олон нийтээс давтан асууж, хариултыг нь авч, хариуцлага алдсан эздийг нь олж, улс орны хөгжлийг доройтуулсан асуудлаас гарах гарц шийдлийг олохын төлөө тууштай тэмцэх болно” гэдгээ илэрхийлснээр хэвлэлийн хурал өндөрлөлөө.
Хэвлэлийн хурлын төгсгөлд сэтгүүлчдийн зүгээс “-Төр засгийн удирдлагууд та бүхний асултанд хариулт өгөхгүй бол яах вэ ” гэсэн асуултанд хариулахдаа “Төр засгийн байгууллага, албан тушаалтан иргэдийн асуултанд хариулт өгөх хуулийн хугацаатай, энэ хугацаандаа багтаж тэд хариулт өгөх үүрэгтэй, хэрвээ ямар нэгэн хариулт өгөхгүй бол бид асуултынхаа хариултыг авах хүртэл тэмцлээ үргэлжлүүлэх болно” гэлээ.
Хууль зүй, дотоод хэргийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг”-өнөөдрөөс эхэллээ
Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан
Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашигласан хэргийг шүүхэд шилжүүлжээ
Б.Даваабаяр: Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд 1360 зөрчлийг илрүүлж, арилгуулж байна
“Улаанбаатар трам” төслийн хоёрдугаар шугамын тендерийн нээх хугацааг сунгалаа
ШҮҮХ: 2 настай дагавар хүүгээ “Машин бохирдууллаа“ хэмээн амийг нь хөнөөж, цогцсыг нь нуусан Э.Түмэнцогтод 22.6 жилийн хорих ял оноолоо