Зэвсэгт этгээд Египетийн нисэх онгоцыг барьцаалаад байна


Египетийн “EgyptAir” компанийн Александриа хотоос Каир хүрэх нисэх онгоцыг  зэвсэгт этгээд барьцаалсан талаар тус улсын цагдаагийн газраас мэдэгджээ. Барьцаалагдсан “Airbus A320” онгоц Киприйн Ларнака нисэх буудалд газардсан талаар Египетийн  албаныхан мэдээлэв. Нисэх онгоцонд 80-81 зорчигч байгаа аж. Одоогийн байдлаар албаныхан онгоц барьцаалсан шалтгааныг тодруулахад эрт байгааг мэдээлсэн байна.

 

Зэвсэгт этгээд амиа золиослогч байж болзошгүй гэсэн таамгийг албаныхан дэвшүүлээд байсан ч тэрээр онгоцонд зорчиж явсан эмэгтэйчүүд, хүүхдийг явуулахыг зөвшөөрчээ. Тус улсын тусгай албаныхан зэвсэгт этгээдтэй тохиролцоо хийхээр ярилцаж буй талаар ВВС мэдээллэв.